Бүс нутгийн намынхнаас сонгуулийн тойргийн тамга олджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Бүс нутгийн намынхнаас сонгуулийн тойргийн тамга олджээ

Фото: fakty.ictv.ua

Закарпатск мужийн эрх баригчид эрх баригч намын нэгэн байрнаас сонгуулийн хэсгийн болон тойргийн хорооны тамгануудыг олсон тухай УНИАН мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тамга тэмдэг хулгайлан ашигласан гэх хуулийн зүйл ангийн дагуу  мөрдөн байцаалт явагдаж байна.

Эрх баригч намын байрнаас тамга олдсон мэдээлэл  хэд хоногийн өмнө гарсан байлаа. Намын байрнаас тамга олдсон нь сонгуулийн дүнг будилаантуулсны гэрч болж байгаа юм.

Прокурорын газрын мэдээлснээр, эдгээр тамгууд тэнд  өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс хадгалагдаж ирсэн гэнэ. Украины үймээний үеэр эрх баригч намын  байрнуудад халдан галдсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж