Колорадо мансууруулагч зарснаас орсон татварыг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Колорадо мансууруулагч зарснаас орсон татварыг мэдээлэв

Фото: Brennan Linsley / AP

Марихуана зарснаас нэгдүгээр сард Пуэбло тойргийн төсөвт татварын 56000 мянган ам.доллар орсон байна. Тойргийн татварын албаны дарга Кэл Хамлер энэ тухай мэдээлжээ. Марихуана зарснаас татвар авсан мужийн анхны захиргааны нэгж нь Пуэбло болжээ.

Мансууруулагч зарах цэгүүд өөрсдийн нэгдүгээр сарын  тайланг хоёрдугаар сарын 20-нд өгснөөс хойш татвар авах боломжтой болжээ. Хоёр дэлгүүр тойргийн төсөвт  32643 доллар төлсөн ба тойргийн фиксал системийн онцлогоор төсөвт 56 мянган доллар орох боломжтой гэнэ. Тэр мөнгө нь худалдааны 3,5 хувийн  хэмжээтэй бөгөөд түүнээс харвал хоёр дэлгүүр нийтдээ сая долларын наймаа хийжээ. Нэгдүгээр сард хоёр дэлгүүр татварт 70,4 мянган доллар оруулжээ.

Тойргийн  санхүүгийн албаны мэдээгээр марихуанийн наймаа нь 11,2 сая доллар болох ёстой. Колорадо мужид худалдааны лицензтэй 160 худалдааны цэг байгаа. Тойргийн төв Денвер дэх худлдааны цэгүүдийн мэдээлэл алга байна. Эрх баригчид энэ жилд мансууруулах бодисны наймаанаас 70 сая доллар татварт авахаар найдаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж