Эрдэнэтийг &#34молигодсон&#34 компаниудыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийг &#34молигодсон&#34 компаниудыг шалгаж байна

Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус үйлдвэрт бараа нийлүүлж, ажил үйлчилгээ хийх гэрээ байгуулсан мөртлөө мөнгийг нь аваад "гол гаргачихсан" компаниудыг шалгахаар болсон байна. Шалгах явцад нэр бүхий 11 компани "Эрдэнэт"-ээс 80-905 хувийн урьдчилгаа төлбөрөө авсан мөртлөө юу ч хийгээгүй, ямар ч бараа нийлүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Тухайлбал, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хамсаатан гэж нэг хэсэгтээ дуулиан тарьсан Ж.Мягмаржаргалын “Хенлон лимитед, “Грийт глобал” гэсэн хоёр компани 3.2 сая ам, долларыг “Эрдэнэт”-ээс авсан мөртлөө ямар ч бүтээгдэхүүн нийлүүлээгүй байжээ. Мөн олонд төдийлөн танил бус “Монгол өртөө”, “Айсбрикер”, “Эн Си Корп”, “Хошигари”, “Тэнгэрийн бэрээ”, “Батмонгол”, “Есөнтэй цэц”, “Дундцүүр”, РПО зэрэг компаниуд "Эрдэнэт" үйлдвэрээс ямар замаар, хэний зөвшөөрлөөр 18 мянгаас 1.5 сая ам долларын урьдчилгаа авчихаад юу ч нийлүүлээгүй болохыг хуулийнхан шалгаж байгаа аж. Түүнчлэн “Стандарт металз” компани 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа авчихаад өнөөг хүртэл ямар ч ажил гүйцэтгээгүй гэнэ. Тус компанийн захирал нь Д.Ирмүүн гэдэг хүн байдаг ажээ.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж