
WikiLeaks болон энэ байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанжийг дэмжигч Anonymous групп дээрх үйлдэлд буруутай гэж Японы корпораци үзэж байна. Учир нь нэг серверээс Anonymous группын файл илэрсэн бөгөөд мөн тэдний We Are Legion гэсэн уриа байсан аж. Хакер халдлагын жинхэнэ эзэд мөн үү эсвэл тэднийг гэх хууран мэхлэлтийг хийсэн үү гэдгийг бид мэдэхгүй гэж Sony бичжээ.
Харин Anonymous групп хуулийн үнэн зөв мөрдлөгө илүү тодорхой мэдээлэл өгнө. Хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой халдлагад Anonymous ямар ч холбоогүй хэмээн мэдэгдээд байна.
Өмнө нь Sony корпораци Калифорнийн Sony Online Entertainment сүлжээнд мөн зарга үүсгээд байгаа юм.
Н.Тунгалаг