
Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг өсвөр насны хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилготой уг тойрон аялалд хамрагдсан сурагчид цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийн талаарх лекцийг сонсч, “Монголцэрэг”-ийн музейг үзэж сонирхох юм байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүний гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзэхээс гадна зэвсэг техниктэй танилцах юм байна.
Г.НАРАН