Ам.доллар 1268 төгрөг тэнцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Ам.доллар 1268 төгрөг тэнцэж байна

Тавдугаар сар гарсаар ам.долларын ханш огцом өсөөд байна.  “Найман шарга” зах дээр өнөөдрийн байдлаар  ам.доллар 1268 төгрөгтэй тэнцэж байна. Харин Монголбанкнаас ам.долларын ханшийг 1266 төгрөг хэмээн зарласан байгаа. “Найман шарга” захын ченжүүд Төв банк зах зээлд эргэлдэж байгаа ам.долларын их хэмжээгээр  нөөцөлснийхөө  дараа ханшийг нь өсгөж ашиг унагаах арга хэрэглэж байна хэмээн хардаж буйгаа нуухгүй байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж