Ерөхний сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Ерөхний сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллаж байна

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнxий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллахаар ирлээ. Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлэх хүндэт харуулын жагсаал 12:50-13:00 цагийн хооронд Амарын талбайд болно. Дараа нь 13-15 цагийн хооронд ерөнхий сайд Орхон аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах бол 15:00 цагаас Эрдэнэт үйлдвэрийн импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрийн ажиллагаатай танилцана. Мөн Эрдмин компанийн кабель утасны үйлдвэр, Мөнхийн цагаан жим компанийн маскны үйлдвэртэй танилцана. Дараа нь Төрийн орон сууцны корпорациас 1000 айлын орон сууц барих ажлын явцтай мөн танилцах бол 20:30-22:00 цагаас телевизийн шууд нэвтрүүлэгт орно. Шууд нэвтрүүлгийг Нутгийн удирдлагын ордны хурлын танхимаас Номин телевиз болон Эрдэнэт телевиз шууд дамжуулна.








Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж