Орон нутгийн нийтийн тээвэр зорчиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нийтийн тээвэр зорчиж эхэлжээ

Баянзүрх, 22-ын товчоогоор орон нутгийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсныг болиулж, өчигдрөөс чөлөөтэй нэвтрүүлж эхэллээ.  Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хальтиргаа, гулгаа үүсч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Баянзүрх болон 22-ын товчооны диспетчер, Замын цагдаагийн газраас энэ сарын 5-наас эхлэн зүүн, баруун чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд түр хязгаарлалт хийсэн билээ. Харин өчигдрөөс түр хязгаарлалтыг цуцалж, орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж