Баячуудынхаа татвараар Орос Саудын Арабыг гүйцэв

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Баячуудынхаа татвараар Орос Саудын Арабыг гүйцэв

Татварын албаны байр.
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости

Чинээлэг хүмүүст ногдуулах татварын хэмжээгээр ОХУ Саудын Арабыг гүйцэв. Энэ талаар PricewaterhouseCoopers (PwC) консалтингийн компанийн мэдээнд өгүүлжээ.

PwC компани Их хорийн орнуудын татварын хэмжээг жагсаалтаар үзүүлсэн байна. Улсдаа татвараа төлсөний дараах үлдсэн орлогоор жагсаалтыг гаргажээ. Татвар төлөгч хос жилийн 400 мянган ам.долларын цалингийн орлоготой, 1,2 сая ам.долларын орон сууцны зээлтэй, хоёр хүүхэдтэй гэсэн гэр бүлийг жишиг болгон авсан байна. 

Энэ жишгээр ОХУ-ын татвар төлөгчид 400 мянгын 87 хувийг өөртөө үлдээж байсан бол Саудын Арабт 96,86 хувь нь үлдэнэ гэж тооцогджээ. Үүнд үндэслэн оросууд Саудын Арабын иргэдээс илүү их татвар төлдөг гэсэн дүгнэлт гарчээ.

Хамгийн их татвар төлдөг орноор Итали тодорсон байна. Италичууд цалингийнхаа 50,59 хувь буюу 202,36 мянган доллартай үлдэнэ. Хоёрт, Энэтхэгт 54,90 хувийг, Их Британид 57,28 хувийг  татвар төлөгч авч байна. Энэ үзүүлэлт нь АНУ-д 60,45 хувь, Германд 60,61 хувь гэж гарчээ. Өндөр хөгжилтэй, баян орны ажилтнууд жилд авдаг цалин болох 400 мянган ам.доллараас 230-280 мянгыг л татварын дараа авах боломжтой гэнэ.

Мэргэжилтнүүд сануулахдаа  нэмүү өртгийн татварын хэмжээ улс бүрт өөр гэдгийг санууллаа. Тухайлбал, Их Британид 250 мянган долларын орлогын төвшнөөс эхлэн НӨАТ нь 45 хувь, Италид бол 125 мянган доллараас дээш орлоготой хүмүүс 43 хувийн НӨАТ төлдөг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж