
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Засгийн газрын “11 11 төв”-д ажиллаж “Уулзах цаг” ярилцлагад оролцлоо. Тэрээр иргэдийн асуултад шууд хариулт өгсөн бөгөөд иргэдээс “Зайсан толгойд байшин барилга барихыг зогсоохоо өнгөрсөн үү, Оюутолгой говийн усыг сороод дууслаа, худаг ухаад ус гарахгүй байна яах вэ, Туул гол энэ жил дахин тасарвал яах вэ, яамнаас дорвитой арга хэмжээ авах уу, хулгайгаар ойгоос мод бэлтгэдэг байдал үргэлжилсээр байна, энэ асуудлыг зогсоох талаар яамнаас ямар хэмжээ авах вэ, Утаа хэдэн хувиар буурсан бэ, дараа жил ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ” зэрэг асуулт ирсэн байна.
Б.ЭНХ