Хөгшрөлтийг хэмжих тест гарна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Хөгшрөлтийг хэмжих тест гарна

2009 оны Нобелийн шагналт эрдэмтэн судлаач Элизабет Блэкберн хөгшрөлтийг хэмжих тест худалдаанд гаргах тухай New Scientist сэтгүүл мэдээллээ. Эрдэмтний тайлбарлаж байгаагаар хүний биеийн өндөр болон жин нь бие организмын олон хүчин зүйлийг тодорхойлж байдаг аж. Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран 2004 онд хийсэн түүний судалгаагаар архаг зүрх судасны өвчлөл, чөмгийн эд эсийн өөрчлөлт болон стрессийн үед хүний өндрийн хэмжээ багасдаг нь ажиглагджээ.
Telome Health компанийн эрдэм шинжилгээний туршилтын Know your telomeres судалгаанд Э.Блэкберн хамтран оролцохоор бэлтгэж байна. Энэ туршилт хүний биеийн хэмжээ нь хөгшрөлтийн хэм хэмжээтэй ямар холбоотойг тодорхойлох зорилготой бөгөөд мөн амьдралын хэв маягийг харгалзан үзэх юм. Одоогоор туршилтад сайн дураараа оролцох хүмүүс олноор бүртгүүлсэн нь туршилтын үр дүнг тодорхойлоход дөхөм болгож байна.

Энэ оны сүүлээр тестийг худалдаанд гаргахаар Telome Health төлөвлөж байгаа бөгөөд үнэ нь 200 ам.доллараас хэтрэхгүй байхаар тооцоолжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж