Монгол, Хятад руу нийлүүлэх эрчим хүчний экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Монгол, Хятад руу нийлүүлэх эрчим хүчний экспорт нэмэгджээ

ОХУ-ын Восточная энергетическая компания буюу ВЭК нь Монгол, Хятад улс руу 2013 онд нийлүүлсэн эрчим хүчний экспортын дүнгээ гаргасан байна. Өнгөрсөн онд хоёр улс руу нийт 3,9 тэрбум рублийн эрчим хүч нийлүүлсэн нь 2012 оныхтой харьцуулахад 29,2%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. 2013 онд Монгол улс нийт 413,6 сая кВт/цаг эрчим хүч импортолсон нь өмнөх оныхоос 5%-иар нэмэгджээ. Зөвхөн өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 104,4 сая кВт/цаг эрчим хүч импортолсон байна.

БНХАУ-ын хувьд 2013 онд нийт 3,49 тэрбум кВт/цаг эрчим хүч Оросоос авсан нь өмнөх оныхоос 32,8%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. 2012 онд нийт 2,63 тэрбум кВт/цаг эрчим хүч импортолж байжээ. Харин өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 762 сая кВт/цаг эрчим хүч импортолсон байна.

ВЭК нь БНХАУ-ад эрчим хүч нийлүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Тус компани нь 2012 оны 2 дугаар сард Хятадын Төрийн эрчим хүчний сүлжээний корпорацитай байгуулсан 25 жилийн хугацаатай гэрээний хүрээнд нийт 100 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлэх төлөвлөгөөтэй. Харин Монгол улсад 2011 оноос эрчим хүч нийлүүлэх болсон билээ.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж