Оросын газрын тосны экспортын татвар буурна

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны экспортын татвар буурна

Ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 1,9 ам.доллараар буурахаар болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 107,4 ам.доллар байжээ. ОХУ-ын Сангийн яамнаас “60-66-90” татварын системийг “55-60-90” болгон өөрчлөх саналыг дэвшүүлснээр энэ сарын 1-нээс мөрдөж эхлээд байна.  

Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар одоогийн 386,3 ам.доллараас буурч, 384,4 ам. доллар болох юм.  Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар одоогийн 347,6 ам.доллараас 345,9 ам.доллар болон буурах аж.

2014 оны ОХУ-ын бензиний экспортын татвар

сар

Тонн
тутамд

Үнэ /1 тонн/

1 дүгээр сар     

+ 9,1 ам.доллар

360,9 ам.доллар

2 дугаар сар

-14,7 ам.доллар

347,6 ам.доллар

3 дугаар сар

-1,9 ам.доллар

345,9 ам.доллар

 Э.Од


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж