Kоксжих нүүрсний ордыг ашиглалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Kоксжих нүүрсний ордыг ашиглалтад орууллаа

Баруун Ноён уулын коксжих нүүрсний ордыг ашиглалтад орууллаа 

Австралийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) буюу “Терра
энержи” компани энэ сарын эхээр Өмнөговь аймагт орших Баруун Ноён уул
(хуучнаар North Pit) коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагаа,
борлуулалтыг эхлүүлэх албан ёсны зөвшөөрлийг Монголын Засгийн газраас
авснаа зарлалаа. Тус компани өнгөрсөн арванхоёрдугаар сард уг төслийн
ордоос Шивээхүрэн боомт руу нүүрс зөөх 98 км сайжруулсан шороон замыг
барьж байгуулж дууссан байна. Уг ордоос жил бүр 3 сая тонн нүүрсийг ил
аргаар олборлох боломжтой гэж тооцжээ. Баруун Ноён уул төслийн уурхайн
нөөц урьдчилсан байдлаар 70.4 сая тонн гэж тогтоогдсон бөгөөд цаашид
хайгуулаар нэмэгдүүлэх боломжтой ажээ.

Тус компани өнгөрсөн
арванхоёрдугаар сард “Noble” группын охин компани “Noble Resources
International” компанитай 22 сая долларын санхүүжилт авах болон
бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Үүний дараа өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр OCP Asia компанитай 65 сая
долларын санхүүжилтийн гэрээг үзэглэжээ. Энэхүү хөрөнгийг тус компани
Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагаа болон өмнөх зээлээ эргэн
төлөхөд зарцуулах ажээ. “Guildford Coal” нь Монголоос гадна Австралийн
Куэнсландад төсөлтэй бөгөөд энэхүү хоёр улс дахь ордуудынх нь нүүрсний
нөөц 2.5 тэрбум тонноор хэмжигдэж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж