“Mongolia open”-д өрсөлдөх тамирчид өнөөдрөөс ирнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

“Mongolia open”-д өрсөлдөх тамирчид өнөөдрөөс ирнэ

Монголын чөлөөт бөхийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Mongolia open” бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээн гуравдугаар сарын 1-2-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Тэмцээнд ОХУ, Япон, Болгар, АНУ, Тажикстан, Кыргизстан, Нигер, БНАСАУ, Казахстан, БНХАУ, Украйн, Монгол зэрэг 12 орны тамирчид өрсөлдөх бөгөөд өнөөдрөөс тэмцээнд оролцох гадаадын тамирчдын түрүүч Монголд ирж байгаа ажээ. “Mongolia open-2014” тэмцээнийг “Алтай” констракшн ивээн тэтгэн, зохион байгуулагчаар ажиллаж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж