
Дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч “Microsoft” корпорацийн “Xbox One” консол худалдаанд гараад борлуулалт сайтай байгаа билээ. Тус бүтээгдэхүүний өрсөлдөгч Sony компанийн Playstation 4 консол борлуулалтаараа давж эхэлсэн тул “Microsoft” консолынхоо үнийг хямдруулжээ.
“Xbox One” консол 499 ам.долларын үнэтэй, өрсөлдөгч “PlayStation 4” консол 399 ам.долларын үнэтэй зарагдаж байсан бол одоо 100 ам.доллараар хямдруулж адилхан үнэтэй болгожээ.
Ингэснээр борлуулалт дахин өсч PS4-тэй эн зэрэгцэнэ хэмээн тооцоолж байгаа аж.
Т.БИЛГҮҮН