
“Улбар шар” хувьсгалын дараа Александр Турчинов, урт хугацаанд «Батькивщина» (“Эх орон”) намд Юлия Тимошенкогийн дараа хоёр дахь хүн нь байлаа. Юлия Владимировнагийн үнэнч зүтгэгч өөрийн улс төрийн байр суурийг хэзээ ч хувиргаж байсангүй. Гэхдээ даргынхаа сүүдэрт байхыг эрмэлзэж иржээ. Тимошенкогийн Засгийн газарт тэрээр 2007-2010 онуудын ерөнхий сайдын орлогч байв. Тимошенког хоригдсоны дараа тэр лидерийн орон зайг Арсений Яценюкт өгсөн юм. Хоёрдугаар сарын сүүлчээр парламентын спикерээр сонгогдсон ба ерөнхийлөгчийн үүргийг сонгууль хүртэл түр гүйцэтгэх эрхийг авчээ. Шинэ ерөнхийлөгч сонгогдсоны дараа Турчинов парламентыг толгойлж магадгүй. Эсвэл ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдах магадлалтай. Тэрээр “Итгэл үнэмшилийн үг” гэсэн баптист шашны сүсэгтэн ажээ.

Украины улстөрч бөгөөд олигарх Петр Порошенког тухайн үед нь “шоколадны хаан” гэж нэрлэж байсан ба Рошен гэх брэндийн эзэн нь юм. Анх тэрээр 1998 онд депутатаар сонгогдсон байна. Тэрээр “Бүс нутгийн нам”-ыг үүсгэн байгуулсан ч дараа нь Ющенкогийн намд оржээ. 2005 оноос тэрээр Украины Аюулгүй байдлын албыг толгойлж байгаад Тимошенкотой зөрөлдсний улмаас Ющенко түүнийг огцруулсан юм. Цаашид тэрээр нэг биш удаа парламентад сонгогдож иржээ. Сүүлийн хэрэг явдлаар тэр Майданд байнга гарч ирж байлаа. Одоо тэрээр ерөнхий сайд болох хүн гэгдэж байгаа ба ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай.

Эрх чөлөө намын Руслан Кошулинский 2012 оны сүүлчээр парламентын дэд тэргүүнээр сонгогджээ. Хоёрдугаар сарын 20-нд парламентын сөрөг хүчнийхэн цугларан сүүлийн өдрүүдийн резонанстай баримтуудыг боловсруулахад Кошулинский даргалж баримтуудад гарын үсэг зурсан юм. Намынхаа бусад зүтгэлтнүүдийг бодвол тэрээр үндсэрхэг үг хэлээд байдаггүй. Ирээдүйд парламентыг даргалах хүний нэг юм.

Майданы комендант Андрей Парубий зөвлөлтийн үед «Спадщина» гэх үндсэрхэг үзэлт залуусын байгууллагыг толгойлж байв. Тэрээр Социал-үндэсний намыг үндэслэсэн нь “Эрх чөлөө” намын өмнөх бүтэц байлаа. Тэрээр 2004 оны Майданы хээрийн дарга нарын нэг байсан ба 2006 онд “Манай Украин” намд ороод 2007 онд депутат болсон байлаа. Хожим тэрээр намаа орхиод Арсений Яценюкийн “Өөрчлөлийн фронтод” оржээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрээр “Евромайданы” зохицуулагч болсноос хойш одоо Украины хамгийн сайн танигдсан улстөрч болжээ. Саяхан тэрээр шинэ засаглалд гарч ирсэн ч Майданыг буулгахгүй гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуулиар Виктор Ющенкогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан бөгөөд “Улбар шар хувьсгал”-ын үеэр түүнээс нэг ч алхам холдоогүй явлаа. 2005 онд Хөдөлмөр, нийгмийн бодлогын яамны сайдаар, дараа нь Хүмүүнлэгийн асуудал хариуцсан ерөнхий сайдын орлогч байлаа.
Засгийн газраас гарсны дараа “Манай Украин” намын жигүүрийн дарга болж, толгойлж эхэлжээ. Тэрээр хамгийн сүүлд Ющенког орхисон ба дараа нь Арсений Яценюктай холбоотон болов. Тэрээр Майданд илтгэгч байсан төдийгүй бүс нутгийн хэлийн тухай хуулийг өөрчилсөн тогтоолын санаачлагч юм. Засгийн газарт суух магадлалтай хүмүүст зүй ёсоор тооцогдоно.

Юлия Тимошенкогийн эвслийн депутат асан тэрээр Украины хамгийн дуулиантай улстөрчийн нэг. Одоо тэрээр өөрийн байгуулсан Радикал намыг лидер бөгөөд саяны хувьсгалд хамгийн хэрэгтэй хүмүүсийн нэг болсон.
Майданаас хэлсэн тухайлбал, Януковичийн толгойд үхрийн баас түрхэх тухай үгийг нь олон түмэн дуртайяа сонсч байлаа. Сүүлийн өдрүүдэд олдсон алдар нэр нь түүнийг улс төрийн алиа салбадай гэсэн хочноос нь салган арай “томруун” улстөрч болгож магадгүй юм.

Валентин Наливайченко 12 жилийн турш Украины дипломат албанд зүтгэжээ. Хамгийн сүүлд Гадаад хэргийн орлогч сайд болсон байв. Ющенкогийн үеэр Украины аюулгүй байдлын албаны орлогч байлаа. Виктор Янукович ерөнхийлөгч болсны дараа Наливайченко улс төрд орон “Манай Украин” намыг удирдав. Сонгуульд ялах боломжгүйгээ мэдсэн тэрээр Виталий Кличкогийн намд шилжин депутат болсон байлаа. Энэ жилийн хоёрдугаар сарын сүүлчээр Тусгай албадын ажиллагааг хянах үүргийг парламентаас авлаа. Цаашид тэрээр энэ чиглэлээр ажиллах байх.

Бизнесмэн Арсен Аваковыг 2005 онд Харьков мужийн захирагчаар Виктор Ющенко томилжээ. 2010 он хүртэл ерөнхийлөгчийн “Манай Украин” намд байгаад дараа нь “Батькивщина” намд орон Юлия Тимошенког идэвхитэй дэмжих болжээ. Тэр жилдээ Харьков хотын даргын сонгуульд ялагдсан ба хоёр жилийн дараа түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт татах гэлээ. Тэрээр Италид нуугдсан юм. Интерполоор түүнийг хайж байсан юм. Харин 2012 онд намынхаа жагсаалтаар депутатаар сонгогдсоны дараа Украинд буцан иржээ. Одоо Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байна. Шинэ засгийн үед Харьков мужийг толгойлж магадгүй.

Олег Махницкий нь “Эрх чөлөө” намд 2004 онд элсчээ. Өмнө нь прокурорын албаны мөрдөн байцаагч байсны хувьд ястан үндэстний хооронд дайсагнал өдөөсөн гэх хэргээр шүүгдсэн Олег Тягнибокыг амжилттай өмгөөлж чадсан. 2012 онд парламентад сонгогджээ. Одоо тэрээр прокурорын үйл ажиллагааны хяналтыг хариуцаж байгаа. Тэрээр Махницкийн мэдэгдлийн дагуу жагсагчдыг буудах тушаал өгсөн бүх хүнийг интерполоор дамжуулан эрэн сурвалжилж эхэлжэээ.

Николай Томенко 2004 онд Виктор Ющенкогийн сонгуульд идэвхтэй оролцсон Майданы “хээрийн дарга” нарын нэг юм. Юлия Тимошенкогийн танхимд Хүмүүнлэгийн болон нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий сайдын орлогч байлаа. 2007-2012 онуудад парламентын орлогч дарга хийжээ. Тэрээр Юлия Тимошенкогийн үнэнч туслагч нарын нэг учир Томенко шинэ засагт шинэ тушаал авах байх.

Борис Тарасюк 2003 – 2012 онуудад Төвийг сахисан Украины Народный рухыг толгойлж байв. Тэрээр барууны талыг баригч бөгөөд евроинтеграци, НАТО-д Украины элсэхийн төлөө баттай зогсдог. 2013 оны дундуур “Батькивщина” намтай нэгдсний дараа энэ намын лидерийн орлогчийн нэг болсон. Гадаад яамыг толгойлох өндөр магадлалтай.

Хууль бусаар цагаачлагч нартай тэмцэгч, украины үндсэрхэг үзлийн үзэл сурталч Андрей Ильенко 2012 онд Дээд радын депутат болтлоо Киевын “Эрх чөлөө” байгууллагыг толгойлж иржээ. Депутат болсноос хойш тэрээр хууль тогтоохын зэрэгцээ парламентад зодоон өдөөгчийн нэг байлаа. Киевт эсэргүүцэл эхэлсний дараа Ильенко идэвхитэй оролцож, цагдаа нарт зодуулж хүртэл тэмцсэн юм. Цаашид тэрээр Киевын мэрийн сонгуульд өрсөлдөх магадлалтай.

Дмитрий Ярош Украины Народный рух (“Ардын нам”) намд 1988 онд элссэн байв. 1994 оноос Степан Бандерын нэрэмжит “Гурван шүдэт жад” гэх барууны радикал байгууллагын гишүүн болж, 2005 онд лидер нь болов. Ярошийн 2013 оны нэгдүгээр сард байгуулсан “Барууны сектор” хөдөлгөөнд байгууллагаас нь гадна УНА-УНСО, «Цагаан алх», «Карпатын илд» зэрэг байгууллагууд орон Евромайданы дайчин жигүүр нь болжээ. Энэ хөдөлгөөний дайчид Засгийн газрын байрнуудыг эзлэх, Майданыг манах ажлыг хариуцаж иржээ. Дотоод хэргийн шинэ сайд Арсен Аваков “секторын” төлөөлөгчид яамны удирдлагад орно гэж амласан байна.

Сергей Коба “Евромайданы” салбар болох “Автомайдан”-ыг үүсгэн байгуулж, дарга нарын байр сууцыг тайвнаар гороолж ирээд Майданд хүнс, ус машины хуучин дугуй, түлш зөөх ажлыг зохион байгуулжээ. Киевт мөргөлдөөн эхэлсний дараа тэрээр “титушки” гэх өдөөн хатгагчдын авд мордсон байлаа. Сая Коба өөрийн хөдөлгөөнийг ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгуулийн төлөө тэмцсэн учраас шинэ засагт сөрөг хүчин болж буйгаа мэдэгджээ.

Санхүүч, улстөрч Сергей Тигипко 2010 оны (2004 онд Виктор Януковичийн сонгуулийн штабыг толгойлж байв) ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь хүн болсон ба хоёрдугаар шатны санал хураалтад өөрийн сонгогчдыг Януковичийн төлөө санал өгүүлсэн юм. Үүнийхээ оронд тэрээр ерөнхий сайдын орлогч болжээ. Түүний чансаа энэ үеэр тав дахин буусан юм. 2012 оноос тэрээр Бүс нутгийн намын ердийн депутат байсан ба намын нөхөд нь эрх баригч намыг орхисны дараа тэрээр намынхаа тэргүүн эгнээнд гарч ирлээ. Тавдугаар сард намаасаа нэр дэвшиж магадгүй. Мөн Засгийн газарт суудал аван саналаа ч шилжүүлж магадгүй.