
Нийслэлийн МАН-ын хороо 2014 оныг “намын анхан шатны байгууллагыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн МАН-ын хорооноос “Нэгдэгтүн” аяныг зохион байгуулж, намын гишүүд дэмжигчдийнхээ шинэчилсэн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр “Намын анхан шатны байгууллагыг дэмжих жил” -ийн ажлын нээлтийн арга хэмжээгээ АСА циркд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Нийслэлийн Монгол Ардын Намын 45600 гаруй гишүүдийнх нь төлөөлөл болох 3000 дэмжигч, гишүүд нь оролцож байгаа аж.
Б.ЭНХ