Монгол цамын дайчин тэнгэр Улаан Жамсран

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Монгол цамын дайчин тэнгэр Улаан Жамсран

via National
Geographic Traveler Mongolia

Монгол цамын гол дүрүүдийн нэг болох
дайчин тэнгэр "Улаан Жамсран".

Буддын шашны ёсонд бурхадыг амгалан, тайван дүрт, хагас хилэнт, хилэнт догшин
дүрт гэж гадна харагдах байдлаар үндсэн гурван бүлэгт хуваадаг. 


Шашныг хамгаалагч хилэнт, догшин дүрт арван хангал бурхадын нэг болох Улаан
Жамсран бурханы дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн,
хөмсөгнөөс нь оч бадран, хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь
түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн, баруун мутартаа зэс илд барин огторгуйд
далайж байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж, зүүн мутартаа нум
сум өлгөж, дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж соёо шүдийг
сэрийлгэн, зүүн хөлөөрөө адууны үхдэл дээр, баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр
тус тус гишгэн заларна. Эл бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан
бөгөөд Богдын зарлигаар 1911 онд Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран
бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Жамсран бурхан нь Чойжин
сахиусууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа нум сум зэрэг
зэр зэвсэг агсан, лагшиндаа хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж, маш
олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “Цэргийн баатар жанжин”-ы дүртэй, эрт цагаас
Монголын Богд дээдсүүдийн шүтээн болж байсан учир тийнхүү цэргийн яамны шүтээн
болгон залж байжээ. 

http://goo.gl/xSb3xA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж