
Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний ялагч баг Польш улсын Плоцк хотод болох нөхөрсөг тэмцээнд оролцох эрхийн эзэн болох аж.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт долоо хоног бүрийн бямба, нямд зохион байгуулагдаж байгаа юм байна. Тус тэмцээний тоглолтын хуваарийн мэдээг дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны мэдээллийн www.bzd.ub.gov.mn сайтаас авах боломжтой.
Г.НАРАН