Хармагийн жимс, бажууны үндэс идэхээр ирсэн мазаалай баавгай гэрэл зурагчин Жо
Рийсийн хавхан гэрэл зургийн аргад "өртжээ". 90 гаруй см өндөр, 90 кг
хүртэл том болдог говийн хүрэн баавгай дэлхий дээрх нэн ховордож буй амьтдын
тоонд ордог. 2009 оны судалгаагаар 22-31 мазаалай Монголын говьд амьдарч буйг
тогтоожээ. Сонирхуулахад, мазаалайн үр төлийг алманцаг гэж нэрлэдэг.
Агнасан бус амьд амьтнаараа БАХАРХЪЯ
Гэрэл зургийг Joe Riis