МАН-ын бүлгээс хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгээс хурал зарлалаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэд цаг үеийн асуудлаар буюу нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Энэ нь валютын ханшийн чангаралттай илүү холбогдох бололтой.

Сар шинийн дараагаас эхлэн ам.долларын ханш тогтмол чангарсаар 1788 төгрөгтэй тэнцээд буй. Үүнээс болж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Эдийн засагт үүсээд байгаа дээрх асуудалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь намын бүлгүүдэд эдийн засгийн нөхцөл байдлын талаар ойрын хугацаанд мэдээлэл өгөх үүрэг даалгавар авсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж