
Улсын Их Хурлын дарга болон Элчин сайд нар хоёр орны харилцаа, улс орны өнөөгийн байдлын талаар санал солилцов.
Элчин сайд хатагтай Пайпер Э.Кэмбэлл Улсын Их Хурлын даргад хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Элчин сайд хэлэхдээ Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн салбарт баттай суурилсан хамтын ажиллагаанд хүрснийг онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.