
Улсын Их Хурлын дарга болон Элчин сайд нар хоёр орны харилцаа, улс орны өнөөгийн байдлын талаар санал солилцов.
Элчин сайд хатагтай Пайпер Э.Кэмбэлл, УИХ-ын даргад хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Элчин сайд хэлэхдээ Монгол улс, АНУ-ын хоорондын харилцаа улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн салбарт баттай суурилсан хамтын ажиллагаанд хүрснийг онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.