Тэнгэрийн заадсыг судалсаар л байна

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Тэнгэрийн заадсыг судалсаар л байна

Хэрэмний үзэсгэлэн сүүлэндээ бий


2014.02. 21.
Герман. Сагсгар сүүлээрээ гайхуулсан хэрэм мөчир дээр сууж байна. Маш олон тооны цэцэрлэгтэй Ганновер хотод  хэрэмтэй тааралдах нь ердийн хэрэг.  Сүүл нь  мөчрөөс мөчирт харайхад хэрмэнд шүхэр ба залуур болдог. Ус гатлахад сүүлээ аль болохоор дээш өргөж байхгүй бол норсон сүүл хэрмийг живүүлчихгээд байдаг юм. Мөн хичнээн сагсгар  сүүлтэй байна төдий чинээ эсрэг хүйстнийхээ анхаарлыг татдаг.

Хэрэм ихээхэн ухаалаг амьтан. Тэд шувууны тэжээлгийн хавтангаас хүнсээ олоод идчихнэ. Гэхдээ зарим үед тэд өвлийн нөөцөө хаана хадгалснаа мартчихдаг.  Хэрэм өвлийн нөөцийнхөө дөнгөж дөрөвний нэгийг хэрэглэдэг. Самар, жимснээс гадна тэд заримдаа мэлхий, жижиг шувуудаар хооллодог ажээ.


Фото: AFP PHOTO / DPA / JULIAN STRATENSCHULTE / GERMANY OUT

Тэнгэрийн заадсыг судалсаар л байна

2014.02.22. Сансар. Мессье 8 ч гэж нэрлэдэг Лагуны мананцарын зургийг Чилийн хойд нутагт байгаа Параналийн одон орон судлалын төвийн VLT гэх телескопоор авчээ. Дэлхийгээс ойролцоогоор 5000 гэрлийн жилийн цаана орших  хий, тоосны асар том мананцар дунд Нумын орд байрладаг. Тэнд залуу однууд, однуудын цугларалт  бүрэлдэж байна. Лагуны гэх мананцарын  урт нь зуу орчим гэрлийн жил. Өвөл энэ ордыг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийнхэн  харж болно Зун нь хойд хэсгийнхэн түүнийг харж болдог. Үүлгүй шөнө  тэр нь бараг үл ялих саарал өнгөтэй харагдана.

Энэ зураг нь олон улсын судлалын  Европын  хэсгийн  судалж байгаа 11 хэсгийн нэг бага хэсэг юм. Тэд тэнгэрийн заадсын дагуу судлан тэндээс олон шинэ од, сансрын ер бусын биетүүд олж байгаа.  Мөн тэд Тэнгэрийн заадсын дагуул болох Магелланы үүлэнцрийг галактикийг судалгаандаа давхар оруулжээ.


Фото: ESO/VPHAS+ team

Толь ба бич


2014.02.23.
Энэтхэг. Скутер дээр сууж байгаа бич толиор нь тоглосон зураглалыг Шимла хотод хийжээ.  Толинд тэр өөрийгөө хараад танихгүй. Зөвхөн хүн төрлийн шимпанзе, орангутан эсвэл горилла мэтийн том бичнүүд л өөрийгөө толинд хараад таних чадвартай аж.

Уулын амралтын Шимла хотын байр байшингийн дээвэр дээр олон мянган бичнүүд амьдран нутгийн хүмүүс ба жуулчдад гай тарих болжээ. Энэтхэгчүүд бичийг ариун амьтан гэдэг учир тэдэнтэй хэн ч тэмцдэггүй.

Индусийн шашинтнууд  бичийг  олон гавъяа байгуулсан Хануман бурхан гэж үздэг. Бичний удирдагч Хануман нь Рама бурхны тухай эртний энэтхэг туульсийн гол баатруудын нэг юм. Дашрамд дурьдахад Хануман балчир ахуйдаа даяанчдаар тоглосон сахилгагүй нэгэн байсан гэдэг.


Фото: AFP / East News

Хорвоод хамгийн хөөрхөн нь хэн бэ?

2014.02. 24. Итали. Ганган хувцастай баг зүүсэн бүсгүй  Сан-Марко талбайд зургаа татуулж байна. Хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн Венецийн багт наадам гуравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ. Ид өрнөж буй багт наадмын үеэр хотын талбайгаар  театрчилсан тоглолтууд болж дуу хөгжимтэй  арга хэмжээнүүд зохиогддог. Өдөр бүр шилдэг гоёлтой хоёр хүнийг сонгон шалгаруулдаг ба тэд багтай шилдэг костюм гэсэн уралдааны шигшээд оролцох юм.

Энэ жилийн багт наадмын сэдэв нь “Байгалийн уран сэтгэмж ба ид шид” бөгөөд түүгээр хүн ба байгалийн харилцааг харуулах ёстой. Ургамлын ертөнцийн  нууцат амьтадыг  дэлхийн үлгэрүүдийн  сэдвээр бүтээн африк, энэтхэг, монгол,  хятадын дүрүүдийг энэ удаа үзүүлж байна.

XIII зуунаас эхлэн уг наадмаар баг өмсөх болжээ. Венецийн бүгд найрамдах улсын үеэр багт наадам нь “сэтгэлээ уудлан санасан бодсоноо хэлэх”  гол шалтгаантай байлаа. Баг, хувцасны ард нуугдаж байж хотын тэргүүн нарт дургүйцлээ гаргадаг байж л дээ. Баг бэлтгэх гар урлаачдад 1436 онд тусгайлан цех гарган өгч байсан гэнэ. Одоо энэ хурц тод, дуу шуугиантай баярын эхлэлийг Сан-Маркогийн талбайд  театрчилсан тоглолтоор эхлүүлжээ.  Венецийн Бүгд найрамдах улс 1798 оноос Австрийн хяналтад орсноор багт наадмын уламжлал унтарч эхэлсэн байв. Бенито Муссолиний багт наадмыг бүрэн хориглосон байлаа. Зөвхөн 1979 оноос энэ багт  наадам сэргэж эхэлжээ.


Фото: Gabriel Bouys / AFP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж