Майданчуудын архидалт ихсэв

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Майданчуудын архидалт ихсэв


Фото: Bulent Kilic / AFP

Киев хотын Майданы талбайнхны дунд архидалт  ихэссэн тухай Киев хотын захиргааны “комендант” Анатолий Яношевичийн  хэлснээс ишлэн “Эрх чөлөө радио” мэдээлжээ. Байдал тогтворжиж байгаа учраас архидалт нэмэгдсэн гэж тэр хэлэв.

“Архи хориглосон нь тэдэнд таалагдахгүй байна. Бид согтуу хүмүүсийг  хамгаалалтын цаана гарган тэднээс хагацахаар оролдож байна. Эдгээр хүмүүс хувьсгал хийсэн ч гэсэн  архидалт байж болохгүй” гэж тэр хэлсэн байна.  Хамгаалалтад байгаа хүмүүс өөрсдөө архи ууж байна гэж “Хар товчоо” гэх байгууллагын идэвхтэн Евгений  ярив. Тэр өөрсдийн талынхныг архи уудаггүй. Хувьсгалд согтуу хүн хэрэггүй  хэмээн магтлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж