
Скриншот: yanukovychleaks.org
Интернэтэд Януковичийн өргөөнөөс олдсон баримтуудыг цуглуулан цэгцлээд нийтлэх сайт ажиллаж эхэлсэн байна. Yanukovychleaks.org гэсэн хаягаар уг сүлжээнд орж болно.
Эхлээд уг сайтаар Януковичийн тамгын газрын хэдэн арван баримт бичгийг нийтэлсэн байлаа. Yanukovychleaks.org сайтыг бүтээгчдийн хэлснээр, сайтын гол зорилго нь Януковичийн бичиг баримтуудыг сэтгүүлчид ба дэлхийн олон нийтэд танилцуулах явдал гэнэ. Цаашид олдсон бичиг баримтын дагуу сэтгүүлчдийн эрэн сурвалжлагын материалуудыг уг сайт нийтэлж байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР