II амар­жих газрын засвар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

II амар­жих газрын засвар дуусчээ

Нийслэлийн хоёрдугаар амар­жих газрын байрны дээврийн зас­варын ажил дууссан тул тус амаржих газар хуучин байрандаа маргааш нүүж ирнэ. Засварын ажлыг өнгөрсөн долоо хоногт Улсын комисс хүлээж авсан бөгөөд мэргэжлийн хяналтаас томилогдон комисс ариутгал, халдваргүйтлийн лабораторийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрснөөр энэ сарын 17-ноос хэвийн үйл ажиллагаанд шилжих болсон талаар хоёрдугаар амаржих газрын дарга Б.Оюунханд мэдээллээ. Сар гаруйн өмнө тус амар­жих газ­рын үйл ажиллагааг цаашид үргэлжилүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтээр хаалгыг нь барьсан юм. Єнгєрсєн жил тус амаржих газарт их засвар хийсэн боловч дээврийн засвар хийхдээ агааржуулалтын болон бохирын ус зайлуулах хоолойг  байрлуулахдаа дээврийн таазыг нэвтлэлгvй орхисноос битvv цан цохиж, бохир vнэртэх болсон юм байна. Тиймээс халдвар гарч болзошгvй гэж vзэн, энэ үеэр тус амаржих газарт хэвтэж байсан 36 эх, 16 нярайг “Таны тєлєє бид” эмнэлгийн байранд шилжvvлсэн байсан юм.

 Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж