2014. 02. 20. Нидерланд. Амстердам хотын жил тутмын “Есөн сар” гэсэн яармаг дээр мөлхөө нялхууд уралдав. Бусад нь гараан дээрээ будлиантаж байх хооронд энэ хүү аваргын төлөө мөлхөөд эхэлжээ.


Есөн сар гэсэн яармаг жил бүр RAI гэх конгресс төвийн том танхимд эцэг эхчүүд, мөлхөө хүүхдүүдийн тав хоногийн диваажин болдог. Ирээдүйн эцэг эхчүүдэд ч хамралтай. Тэнд энэ үеэр хөхөөр хооллох, нялх хүүхдийг хэрхэн асрах талаар лекц уншиж, зөвөлгөөн өгдөг. Мөн нялх хүүхдийн өрөөг хэрхэн аюулгүй байдлаар тохижуулахыг заадаг. Яармагийн үеэр худалдаа өргөн явагдан хүүхдийн барааны шинэ трэндүүд зарагддаг. Фото: Robin van Lonkhuijsen / ANP / AFP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР