Ихэнхи нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Ихэнхи нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 2 дугаар сарын 27-ноос 2014 оны 3 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 3 дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 2-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 1-нд говийн бүсийн нутгаар, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө   5-10 градус хүйтэн байна.

     Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж