
Иргэний танхимд яг одоо “Эрүүл мэндийн салбарт хөтөлбөрт суурилсан санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлэх” нь сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаачид тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа бөгөөд санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох аргыг тодорхойлох зорилготой аж. Сүүлийн жилүүдийн дунджаар манайд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3,8 хувь буюу 200 гаруй тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд зарцуулж байна. Энэ нь улсын төсвийн 12 орчим хувийг эзэлж байгаа юм. Уг нь ДЭМБ-ын тооцоолсноор аливаа улс ДНБ-ийхээ таваас дээш хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулбал иргэд ядууралд өртөх магадлал бага байдаг гэх тооцоог гаргасан гэнэ.
Б.Мандах