Нутаг нэгт иргэндээ тусаллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Нутаг нэгт иргэндээ тусаллаа

Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж амьдарч буй Монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн М-т тусламж үзүүлэх аян өрнүүлж, хандивын дансаар дамжуулан 4200 крон цуглуулан өгч элэг нэгтнийхээ төлөө чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн байна.

Н.Мөнгөнцэцэгт элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй тул тэрээр хагалгааны зардал гаргах боломжгүй гэдгээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-нд уламжилж, нутаг буцахад туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас түүний онгоцны зардлыг гаргаж, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эх оронд нь ирүүлэх арга хэмжээ авлаа гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж