
-Өнөөдөр манай компанийн хуваарьт нислэгүүд сааталгүй хэвийн байгаа. Өнөөдөр гадаадын зургаа, дотоодын долоон нислэгтэй байна. Гонконг, Сөүл, Станбул, Алмата, Бээжингийн хоёр удаагийн нислэг төлөвлөснөөс Туркийн нислэг бага зэрэг хойшлогдсон. Энэ нь Улаанбаатарын цаг агаараас шалтгаалаагүй. Очих газрын цаг агаарын шалтгаантай. Орон нутгийн долоон нислэг хэвийн байна. Өнөөдрийн хувьд Оюутолгой, Увс, Өлгий-Ховд, Баянхонгор-Алтай, Доной /Завхан/, Мөрөнгийн чиглэлд нислэг хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээллийг өглөө.
Д.ЦЭЭНЭ