315 хүүхдэд шинэ амьдрал бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

315 хүүхдэд шинэ амьдрал бэлэглэжээ

“Өөрөөсөө давж, бусдад тусалъя” уриан дор нэгдсэн “Туул” клубын гишүүд өчигдөр 10 жилийн ойгоо тэмдэглэжээ.  Тэдний баярт тус клубын дэмжлэгтэйгээр эмчлэгдэж, шинэ зүрх, шинэ амьдралтай болсон бяцхан хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

2007-2008 онд тус клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг“Анх Д.Дорлигжав маань санаачилснаар бидний нөхөд энэ клубыг байгуулж байсан юм. Ротари бол бусдын төлөө сэтгэл, цаг, мөнгөө зориулж, сайн үйлс бүтээдэг хүмүүсийн нэгдэл юм” гэдгийг онцолж байлаа.

“Туул” ротаричууд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийгэмд тустай олон арван төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсний нэг нь “Хүүхдийн зүрх” төсөл юм. Энэ төслийн хүрээнд БНСУ-ын 3630, 3650 дүүргийн Ротари клубүүдтэй хамтран,тус улсын Ионсей Их сургуулийн зvрх судасны тєв, Сєүлийн их сургуулийн эмнэлэг, дэлхийд алдартай Сэжонг болон Гил зэрэг эмнэлэгт монголд эмчлэх боломжгүй гэгдсэн 315хүүхдийг эмчлүүлж шинэ зүрх, шинэ амьдрал бэлэглэжээ.Төсөлд хамрагдах хүүхдүүдийг сонгохдоо Эх нялхас эрдэм шинжилгээний тєвд бvртгэлтэй хvvхдvvдээс эмч нарын зєвлєлөөр хэлэлцдэг байна.Өнөөдрийн байдлаар зүрхний төрөлхийн эмгэг гэсэн оноштой 2000 гаруй хүүхэд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хяналтад байна. Ийм эмгэгтэй 300 гаруй хүүхэд жил бүр шинээр мэндэлдэг гэсэн судалгаа ч бас бий. Цаашид энэ өвчинд өртсөн хүүхдүүд эх орондоо эмчлүүлэх боломжтой болоод байна. “Туул” ротари клубын санаачлага, дэмжлэгийн үр дүнд 2013 оны 11 сардшаардлагатай тоног төхөөрөмжүүдийг монголд оруулж ирснээр солонгост очиж хийлгэдэг байсан нярайнзүрхний төрөлхийн эмгэгийг эмчлэх хүнд хагалгаануудыг Монголдоо хийж эхлээд байгаа юм.

“Хүүхдийн зүрх” төслөөс гадна “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Туул” ротари клуб хэрэгжүүлж байгаа. Энэхүрээнд 100 гаруй хүүхэд уруул, тагнайн хагалгаа хийлгэж, нvvр дvvрэн инээмсэглэж чадахаар болжээ.Түүнчлэн цөлжилтийн асуудалд санаа тавьж, “Монголыг ногооноор нь байлгая”, “Сэргээгдэх эрчим хүч” зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн байна. Ротаричууд амьдрал бэлэглэсэн бяцхан жаалууддаа бэлэг бэлэглэж, хамтдаа дурсгалын зураг авахуулж, “Ротарид нэгдэж, амьдралыг өөрчилье” гэсэн уриалга гаргаснаар “Туул” клубын 10 жилийн ойн баярын арга хэмжээ өндөрлөсөн юм. Тус клубын 10 жилийн ой нь дэлхийд ротари хөдөлгөөн үүсч хөгжсэний 110 жилийн ойтой давхцсанаараа онцлог ажээ. Манай улсад арав орчим, дэлхий дахинаа 34 мянган ротари клуб үйл ажиллагаа явуулдаг байна.



Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж