
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд үндэсний ноос, ноолуурын үйлдвэрүүдээ дэмжих зорилгоор бонд гаргах нь зөв алхам боловч, эргээд ноолуурын үнэд нөлөөлчих юм биш биз гэсэн анхааруулгыг өгч байна. Өнөөдрийн байдлаар 370 мянган малчин мал аж ахуй эрхэлдэг. Амьжиргааны гол хэрэгсэл нь мал аж ахуй бөгөөд ноос, ноолуураа тушааж амьдрал ахуйгаа залгуулдаг аж. Тиймээс Засгийн газраас гаргах бондын дэмжлэг ноос, ноолуурын үнийг унагачихгүй байх гэсэн баталгааг өгөх ёстой гэсэн хатуухан шаардлага ч тавьж байна.
Г.Дарь