Израилийн онгоцнууд Ливаныг буудав

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Израилийн онгоцнууд Ливаныг буудав

Израилийн Нисэх хүчний онгоцнууд  хоёрдугаар сарын 24-ний өдөр Сиритэй хил залгаа Ливаны зүүн хэсэгт довтолгоон хийжээ.

Ливаны НабиШит хотын районд Израилийн онгоцнууд хоёр цохилт хийжээ.Syrian Observatory for Human Rights  гэх хүний эрхийн байгууллагын мэдээгээр нислэгийн зорилго нь шиитийн  “Хезболлах”  бүлэглэлийн цэргийн бааз болжээ. Хохиролын талаар ямар нэгэн мэдээ байхгүй. Ливаны  эрх баригчид ч  ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

НабиШит хотод шиитийн террорист байгууллагын бааз байрладаг ба тэнд зэвсгийн агуулах байж магадгүй гэнэ. “Хезболлах”  палестинчуудыг дэмжихээс гадна Израилийн оршин тогтнохын эсрэг байдаг. Иерусалим өөрийн ээлжит тус бүлэгллийг террорист гэж үздэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж