Ихэр цамхагт цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Ихэр цамхагт цэцэг өргөв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2001 оны 9-рсарын 11-ны дайралтийн үеэр нурж  устсан ихэр цамхагийн буурин дээр очин хүндэтгэл үзүүлжээ. Энэ хүндэтгэлийн үйл ажитллагааг зохион байгуулсан нь хэдхэн өдрийн өмнө дээрхи террорист халдлагыг зохион байгуулсан алан хядпагч Осама Бин Ладенийг устгасантай холбоотой юм байна. Ерөнхийлөгч Барак Обама ихэр цамхгийн буурин дээр босгосон дурсгалын чулуунд цэцэг өргөлөө. Энэ үйл ажиллагааны эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Нью-Йоркийн Манхэттэнийн төв дэх гал унтраах ангийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэхээр очсон байна. Энэ гал унтраах баг 9-р сарын 11-ний гамшигт нөхцөл байдалд өөрсдийн үүргээ биелүүлж баатарлаг гавъяа байгуулсан гэдгийг энэ үеэр Барак Обама дурсан ярьжээ.

Bидеог ЭНД  дарж үзнэ үү

 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж