
Америкийн Батлан хамгаалахын сайд Чак Хэйгелтус орны армийг сүүлийн 74 жилийн дотор байгаагүй хэмжээнд хүртэл цомхотгохоор төлөвлөөд байгаа ажээ. Энэ тухайгаа тун удахгүй зарлах гэнэ. Пентагоны эх сурвалжаас авсан мэдээний дагуу энэ тухай The New York Times сонинд бичжээ.
Шинэ төслөөр Армийн бие бүрэлдэхүүнийг 440-450 хүн байхаар төлөвлөжээ. Өмнө нь тэдний тоог 490 мянгад барина гэж байлаа. Үүний зэрэгцээ, A-10 Thunderbolt Iiгэсэн дайрагч онгоцнуудыг оролцуулсан байлдааны онгоцнуудыг зэвсэглэлээс гаргах саналыг Пентагон тавиад байна.
АНУ-ын армийн бие бүрэлдэхүүн 2011 онд 566 мянган хүн байлаа. 2012 оны эхэнд ирак, афган зэргийн өндөр зардалтай ажиллагаанаас татгалзсан цэргийн шинэ стратегиа ерөнхийлөгч Барак Обама танилцуулсан ба түүний дагуу энэ цомхотголыг хийж байгаа юм. Шинэ стратегийн дагуу армийн бие бүрэлдэхүүнийг бараг 100 мянган хүнээр цомхотгоно. Армийн хуурай замын цэргийн тоог 562 мянгаас 490 мянган хүн хүртэл, Тэнгисийн явган цэргийн корпусыг 202-182 мянгаан хүн болтол буруулах ажээ.
АНУ-ын армийн бие бүрэлдэхүүн 1940 онд 250 мянган хүн байлаа. Дараа нь дэлхийн дайн ба хүйтэн дайны явцаас болон хуурай замын цэргийн тоо байнга нэмэгдэж байлаа. 2001 оны есдүгээр сарын аллагын дараа армийн бүрэлдэхүүн дахин нэмэгдсэн байлаа.