Тайландын ерөнхий сайд Бангкокыг орхив

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Тайландын ерөнхий сайд Бангкокыг орхив


Йинглак Чинават. Фото: Wally Santana / AP

Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават Бангкок хотоос 150 км-ийн  алсаас ажлаа хийж байна гэж Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. Чухам хаана, тэнд хэдэн цаг болсон нь тодорхойгүй. Түүний хаана байгааг зарим сайд нар нь ч мэдэхгүй гэнэ.

Бангкокын болон бусад хотуудын гудамжинд  эсэргүүцэл үргэлжилж, Засгийн газрын зарим байрнуудыг гороолсон хэвээр байна. Ням гаригт үл таних хүмүүс жагсагчдыг буудсаны улмаас таван настай хүү алагдсан байлаа.

Мөн тэр өдөр хотын худалдааны районд бөмбөг дэлбэрч хоёр хүүхэд нийт гурван хүн амиа алджээ. Өөөр 22 хүн шархадсан байлаа.

Тайландын Засгийн газар нь түр хугацааных бөгөөд хоёрдугаар сарын 2-ны сонгуулийн дүн зарлагдангуут огцрох ёстой. Сонгуулийн системийг өөрчлөхийг шаардаж байгаа  жагсагчид санал хураалтыг бараг  тасалсан гэж болно. Сонгуулийн дүнг дөрөвдүгээр сард зарлана гэж байсан ч тэр хойшлогджээ.

Жагсагчид ерөнхий сайд Йинглак Чинаватыг огцруулахыг оролдож байгаа юм. Тэд ерөнхий сайдыг өөрийн ах Таксин Чинаватын ихээхэн нөлөөн дор байгаа гэж үзжээ. Чинаватын нам нь хөдөө аж ахуйн хойд бүсэд ихээхэн дэмжлэгтэй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж