
“Отгонтэнгэр” их сургууль, “Идэр” дээд сургууль санаачлан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхзүйн хүрээлэнтэй хамтран хоёрдугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” Үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар товлоод байна. Тус хурал нь “Эдийн засаг”, “Улс төр, нийгэм, ёс суртахуун” сэдэвт хоёр салбар хуралдаанаар явагдах ба өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаарх эрдэмтдийн үзэл баримтлалыг сонсож, тэдний шийдэл, зөвлөмжийг төр, засгийн байгууллагад сонордуулах зорилготой юм.
Б.ЭНХ