HP лэптопон таблет гаргана

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

HP лэптопон таблет гаргана

Компьютер үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг HP Барселон хотноо болж буй “MWC”-д нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Уг бүтээгдэхүүн нь энгийн лэптопноос арай жижиг таблет болгон ашиглах боломжтойгоороо давуу талтай төхөөрөмж юм.

11 инчийн дэлгэцтэй, дэлгэцээ бүтэн эргүүлж, гар хэсгийг нь ард болон урд талдаа гаргаж болно.

Pavilion x360 нэртэй энэхүү төхөөрөмжийг 399 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж