Монголд эрчимтэй хөгжиж буй туялзуур сэлэмний спорт шинэ клубээр бүл нэмжээ. Орхон аймагт үйл ажиллагаа явуулах туялзуур сэлэмний “Хангарьд” клубын нээлт хоёрдугаар сарын 28-нд буюу ирэх баасан гаригт болох юм байна. Нээлтийн ёслолын үеэр Шелл чансааны шилдэг найман тамирчны халз тулаан болох тул спорт сонирхогчид та бүхнийг урьж байна.
Б.ЭНХ