НҮБ болон Засгийн газар хамтын ажиллагаагаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

НҮБ болон Засгийн газар хамтын ажиллагаагаа дүгнэлээ

НҮБ -ААС 2012-2016 ОНД МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭ БАРИМТ БИЧГИЙН ДУНД
ХУГАЦААНЫ ХЭРЭГЖИЛТИЙН  ХЭЛЭЛЦ
ҮҮЛЭГ БОЛЛОО

 НҮБ-аас 2012-2016 онд Монгол
Улсад
үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ (United Nations
Development Assistance Framework, 2012-2016) баримт бичгийн дунд хугацааны
хэрэгжилтийн  хэлэлц
үүлэг өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.

 Гадаад харилцааны
сайд Л.Болд тус хурлыг нээж хэлсэн
үгэндээ юуны өмнө “НҮБ болон Монгол Улсын Засгийн
газар хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд
өргөжин бэхжиж байгааг”
тэмдэглээд “Монгол Улс, монгол х
үний хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр өгөөжийг иргэдэд хүртээхэд Та бидний нягт хамтын ажиллагаа чухал”
гэдгийг онцоллоо.

НҮБ-аас  Монгол Улсад 
үзүүлдэг дэмжлэг туслалцаа  нь нэгдмэл стратегийн хүрээнд хоёр талын хамтын
ажиллагааг
өргөжүүлсэн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, цаг үеийн чухал асуудлуудыг багцлан стратегийн тэргүүлэх чиглэл хэмээн
тодорхойлсон х
өгжлийн хамтын ажиллагаа  хэлбэрээр
хэрэгждэг байна. Энэ удаагийн хурлаар 2012-2016 онд Н
ҮБ-аас Монгол Улсад үзүүлэх тусламжийн ерөнхий хүрээ ний хэрэгжилт, 2012-2013
оны тайлангийн хугаца
анд
хийсэн ажлуудын
үр дүнгээс гадна цаашдын
хамтын ажиллагааны талаарх санал, з
өвлөмжийг хэлэлцлээ.

Тайлангийн
хугацаанд буюу 2012-2013 онд оролцогч талууд ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш
байдлыг хангах, х
үрээлэн байгаа орчны тэнцвэртэй байдлыг хангах, ардчилсан засаглал ба хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч
ажилласан гэж
үзлээ. Ялангуяа 2013 онд үйл ажиллагааны хэрэгжилт өмнөх оноос эрчимжсэн нь
Н
ҮБ-ын байгууллагуудын
үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээс харагдаж байгааг сайд Л.Болд цохон тэмдэглэлээ.


Засгийн газартай
хамтран санх
үүжилтийг эрэлхийлэх, зардал хуваах асуудал Хөгжлийн тусламжийн хүрээний баримт бичигт
тусгагдсан нь шинэлэг болсон б
өгөөд энэ хүрээнд Монгол Улсын Засгийн
газраас санх
үүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын
судалгааны т
өвийн үйл ажиллагааг эхлүүлэх” төслийг дэмжиж, уг судалгааны төвийн үйл ажиллагааг тогтворжуулахад зориулж Засгийн газраас 330 мянган ам.долларыг эхний ээлжинд хандивласныг
хурлын
үеэр талууд онцолж
байлаа.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгуулагуудтай хамтран
ажилладаг т
өр, олон нийтийн 30 шахам байгууллага, олон улсын хөгжлийн бусад түншийн төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийн дүнд хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан арга
хэмжээн
үүдийг 2014-2016 онд бүрэн хэрэгжүүлэх, улмаар Мянганы хөгжлийн үндэсний зорилтуудын  хэрэгжилтийг хангахад чиглэсэн олон бүтээлч санал, зөвлөмж  гарлаа.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж