Ж.Сүхбаатар гишүүн асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар гишүүн асуулга тавилаа

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр Ерөнхий сайдад хандан асуулга тавилаа. Ерөнхий сайдад хаягласан энэ удаагийн асуулгаар Улаанбаатар хотын авто замын асуудлыг хөндсөн бөгөөд Улаанбаатар-Дархан хот хооронд авто замыг өргөтгөж шинэчлэх болон олон улсын стандартад нийцсэн хурдны зам тавих асуудлаар судалгаа тооцоо хийгдсэн эсэх, цаашид ямар арга хэмжээ авах тухай, мөн Авто замын тухай хууль болон тендерээр хийгдсэн ажил, 2011 онд авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, эргэн төлөгдөх нөхцөлөөр хийгдэж байгаа авто зам, гүүрийн ажлын явц байдал, арчилгаа засварын талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Б.Мандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж