Ухаалаг гар утаснуудын камерын хүчин чадал нэмэгдэж байгаа ч нүүрэн талын камер нь үргэлж үзүүлэлт муутай байдаг билээ. Харин энэхүү түүхийг өөрчилсөн 5MP хүчин чадал бүхий урд камертай “Desire 816” нэртэй ухаалаг гар утсыг HTC компани гаргалаа.
Энэхүү ухаалаг гар утас нь 5.5 инчийн бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй, 1.6GHz quad core процессортой, 1.5GB RAM-тай.
Үйлдвэрлэгчид энэхүү загвараа залууст зориулан гаргасан хэмээн онцолсон ба Instagram хэрэглэгчдийн хамгийн хайртай утас болно хэмээн онцолжээ.
Т.БИЛГҮҮН
