
Хорин таван жилийн турш хөгжим сонирхогчидтай хамт байж ирсэн “Харанга”-ын сюрприз үргэлжилсээр. Хамтлагийн гишүүдийн цуврал тоглолт, шинэ цомгууд гээд уран бүтээлийн олон бэлэг барьж буй “Харанга”-ынхан өчигдөр бас нэгэн гоё мэдээ дуулгасан нь хамтлагийн алтан фонд дахь үе үеийн тоглолтын бичлэгүүдийг өөрдсийн Haranga | Харанга хуудсанд байршуулах болсон тухай юм.
Монголын рок попын загалмайлсан эцэг “Харанга”-чуудын бэлэг үүгээр дуусахгүй. Тэд өөрсдийн үнэнч сонсогчдодоо зориулан гуравдугаар сарын 8-нд “Best of Haranga” V.I.P тоглолт зохион байгуулах болсноо зарлаад байгаа.
“Blue Sky Tower”-ийн “Vegas club”-т болох тоглолтыг “Стрингс” амьд хөгжмийн клуб хамтран зохион байгуулж байгаа юм. “Харанга”-ын мянга мянган фэнүүдээс энэ тоглолтыг үзэх боломж ердөө 400 хүнд олдох юм. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 365158, 99095504, 91995504, 91992448 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.