
аймгийн Онгон суманд нэгдүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар
өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга,
Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь
аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2812
үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2803 үхрийг зориудаар устгаж, дээрхи
сумдын нийт хоёр сая 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан
сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Нийслэлд
шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор
нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын даргын шийдвэрээр
Улаанбаатар хотруу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын
хяналтын долоо, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэг 24 цагийн турш
ажиллаж байна. Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио
цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн
Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож
Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин
болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны
энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлалаа. Тиймээс иргэд та бүхэн
нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодоор тухайн чиглэлийн
тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхгүй байгааг Нийслэлийн онцгой байдлын
газраас анхаарууллаа.
Ш.ОЧ