Төсвийн байнгын хороо аудитын дүгнэлттэй танилцана

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо аудитын дүгнэлттэй танилцана

УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх сарын эхний долоо хоногт нээлттэй хуралдах юм байна. Тодруулбал, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх бөгөөд  энэ жил анх удаа он дамжин хийгдэж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй  барилгуудын хөрөнгө оруулалтыг  царцаасан. Эдгээр 234 барилгад Аудитын шалгалт хийж, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулах аж.

Төсвийн байнгын хорооны хуралдаан аудитын шалгалтын дүнг авч хэлэлцэж, аль барилгын хөрөнгө оруулалтыг олгохгүйгээр дуудлага худалдаанд оруулах, аль барилгын хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх зэрэг дүгнэлтийг гаргаж, Төсвийн тодотголын төслийг ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганы хуралдаанд танилцуулах юм. Ээлжит бус чуулганы хуралдаанаар царцаасан барилгуудын аудитын дүгнэлтийг хэлэлцэхээс гадна 2014 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.

    Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж