Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч, өдөртөө харьцангуй дулаан байсан ч өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи хойноос секундэд 7-12 метр хүрч, өдөртөө 5-7 градус хүйтэн байх аж.

2014 оны 2 дугаар сарын 26-наас 2014 оны 3 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд нутгийн зүүн хагаст цас, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Эх сурвалж: tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж