Галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн ОХУ-ын иргэдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн ОХУ-ын иргэдэд ял оноожээ

Манай улсын хилээр галт зэвсэгтэй хууль бусаар нэвтэрсэн иргэдийг шүүх хурал саяхан Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхэд болж, Кызыл-Оол Тамир Маннай-Ооловичид12.1 жил, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт 10.1 жил хорих ялыг тус тус оногдуулжээ.

ОХУ-ын иргэн Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нар нь бүлэглэн ОХУ-ын Тува улсын талаас хууль бусаар манай улсын хил нэвтэрсэн, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн энэхүү хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж